
Монголын махны зах зээлийнтэргүүлэгч компани
Ачмаг Наран ХХК нь 2014 онд анх 4 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр Монголын мах, махан бүтээгдэхүүний зах зээлд тасралтгүй 12 жил амжилттай ажиллаж байна. Гахайн махны салбарт зах зээлийн 10-20 хувийг эзэлдэг бөгөөд Монголд анх удаа 1 цагт 2тн мах зүсэх хүчин чадалтай, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан автомат зүсэгч машиныг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байгууллага юм.
Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Улсын нийт 4 гэрээт нийлүүлэгчтэй хамтран ажилладаг. Дэвшилтэт технологи, олон улсын чанарын стандарт, нийгмийн хариуцлага нь бидний бизнесийн суурь юм.
Бидний баримтладаг үнэт зүйлс
Шинэлэг бүхнийг хүн бүрт
Монгол улсад олон улсын чанарын стандарт, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, мах боловсруулах салбарт үлгэр жишээ тогтоох тэргүүлэгч байгууллага болох нь бидний зорилт.
Чанар дамжуулан итгэл олно
Дэвшилтэт технологийг ашиглан, олон улсын чанарын шаардлагыг хангасан мах, махан бүтээгдэхүүнийг тогтмол нийлүүлж, хэрэглэгч бүрт найдвартай, аюулгүй хоол хүнсийг хүргэхийг эрхэмлэдэг.
Аюулгүй байдал. Итгэл. Шударга байдал.
Байгаль орчинд ээлтэй, хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлсэн, ёс зүйтэй бизнес эрхлэх зарчмыг баримтлан, нийгмийн хариуцлагатай компани байхыг зорьдог.
Манай бүтээгдэхүүнүүд
Чанарын өндөр хяналтан дор боловсруулсан олон нэр төрлийн махан бүтээгдэхүүнийг санал болгож байна. Айл өрх болон байгууллагын хэрэглээнд аль алинд тохиромжтой өргөн сонголттой бараа бүтээгдэхүүн санал болгодог.

Франкфуртер шардаг зайдас \ 450гр
Германы уламжлалт жорын дагуу боловсруулсан, шарахад бэлэн нитритгүй зайдас.

Чоризо шардаг зайдас \ 450гр
Паприка болон байгалийн амтлагчаар боловсруулсан, тогтмол эрэлттэй зайдас.

Гахайн махан зайдас \ 450гр
Хиймэл нэмэлтгүй, цэвэр гахайн махаар хийсэн байгалийн амттай зайдас.

Гахайн утсан мах \ 1кг
Утаж боловсруулсан, шууд хэрэглэх болон хоолонд ашиглахад тохиромжтой бүтээгдэхүүн.

Ханип \ 1.2кг
Мэргэжлийн боловсруулалттай, нийтийн хоол болон бизнесийн хэрэгцээнд тохиромжтой.

Самгёмсал \ 1кг
Хэрэглэгч өөрийн жорын дагуу амтлаж болох цэвэр гахайн хэвлийн мах.

Задгай самгёмсал \ 1кг
Албан байгууллага, худалдааны төвүүдэд худалдан авахад тохиромжтой задгай бүтээгдэхүүн.

Гахайн гуяны мах \ 1кг
Тослог багатай, өдөр тутмын хоолонд тохиромжтой гахайн мах.

Бугалга \ 1кг
Шарах, чанах аргаар болгоход тохиромжтой, хүүхдэд илүү тохиромжтой тахианы мах.

Тахианы гуя \ 1кг
Цэвэр боловсруулсан, антибиотикгүй тахиа.

Тахиан мөч \ 1кг
Гэр бүл, ресторан, албан байгууллагад тохиромжтой, хэрэглэхэд хялбар, антибиотикгүй.

Тахианы гуяны цул \ 1кг
Гэр бүлийн болон албан байгууллагын хэрэгцээнд тохиромжтой ясгүй тахианы мах.

Тахианы цээж \ 1кг
Өөх тосгүй, уургаар баялаг тахианы цээжний мах. Эрүүл хоолонд хамгийн тохиромжтой.

Амталсан самгёбсал \ 1кг
Солонгос уламжлалт самгёмсалын жорыг үндэслэн амталсан гахайн хэвлийн мах.

Жэюүг \ 900г
Солонгос уламжлалт жороор амталсан, хэрэглэгчдэд танигдсан бүтээгдэхүүн.

Стейк (гахайн мах) \ 600г
Сонгосон гахайн махаар бэлтгэсэн, шарахад тохиромжтой стейк.

Моксал \ 450г
Тусгай Korean BBQ sauce-аар амталсан шүүслэг, зөөлөн гахайн хүзүү.

Хамбагу стейк \ 600г
Шарахад хялбар, өдөр тутмын болон түргэн хоолны хэрэглээнд тохиромжтой бүтээгдэхүүн.

Хамбагу мини \ 600г
Жижиг хэмжээтэй, хурдан болдог, хүүхэд болон өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой.

Мантуутай гахайн мах \ 800г
Мантуутай хослуулан хэрэглэхэд тохиромжтой, тусгай боловсруулалттай гахайн мах.

Тахиан амталсан мах \ 900г
Тусгай жороор амталж, шарахад бэлэн болгосон шүүслэг тахианы мах.
Бөөний болон байгууллагын захиалгын нөхцөл, үнийн мэдээлэл авахыг хүсвэл холбоо барина уу.
Яагаад АЧМАГ НАРАН гэж?
Арван жилийн тасралтгүй туршлага, дэвшилтэт технологи, олон улсын найдвартай нийлүүлэгчидтэй хамтын ажиллагааг нэгтгэн хэрэглэгчдийн итгэлийг олж авсан компани.
Зах зээлийн тэргүүлэгч
Гахайн махны салбарт зах зээлийн 20 гаруй хувийг эзэлдэг бөгөөд Монголын мах боловсруулах үйлдвэрлэлд тасралтгүй 12 жил ажиллаж байна.
Монголд анхдагч технологи
Цагт 2 тонн мах зүсэх хүчин чадалтай аюулгүй автомат тоног төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүлснээр боловсруулалтын хурд, чанар, аюулгүй байдлыг нэгэн зэрэг дээшлүүлсэн.
4 нэрийн дэлгүүр
Бөмбөгөр худалдааны төв, Номин сүлжээний дэлгүүрүүдэд өөрийн 4 брэнд салбараар үйлчилж байна.
300+ гэрээт хамтрагч
Улаанбаатар болон орон нутгийн зах, худалдааны төвүүдтэй нийт 300 гаруй гэрээт цэгтэйгээр хамтарч ажилладаг.
Олон улсын нийлүүлэгчид
ОХУ-н Сибагро, Мироторг болон БНХАУ-н 2 үйлдвэртэй гэрээт хамтын ажиллагаатай.
Уян хатан нийлүүлэлт
Жижиглэнгийн хэрэглэгчээс байгууллагын том захиалга хүртэл тогтмол нийлүүлэлт хийж, уян хатан төлбөрийн нөхцөл болон хариуцлагатай хэрэгжүүлэлтийг баталгаажуулдаг.
Чанар, технологи,стандартын нэгдэл
Дэвшилтэт технологи нэвтрүүлж, олон улсын чанарын өндөр стандартыг хангасан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчийн гарт тогтмол хүргэдэг. Бүтээгдэхүүн бүрийн аюулгүй байдал, ариун цэвэр, тогтмол чанар нь бидний хамгийн тэргүүлэх зорилт юм.
Автомат зүсэх технологи
Цагт 2 тонн мах зүсэх хүчин чадалтай, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан автомат тоног төхөөрөмжийг ашигладаг. Зүсэлтийн нарийвчлал, тогтмол байдал нь гарын ажиллагаатай харьцуулшгүй.
Зориулалтын хөлдөөлт
40 тонн багтаамжтай 2 тусгай хөлдөөгч болон 20 тонн үйлдвэрийн хөлдөөгчтэй. Хадгалалтын бүх шатанд температурын нарийн хяналт тасралтгүй хийгддэг.
500 м² эрүүл ахуйн үйлдвэр
Шинэчлэгдсэн 500 м² үйлдвэрийн байранд эрүүл ахуйн болон аюулгүй ажиллагааны стандартыг бүрэн хангасан орчинд боловсруулалт хийгддэг.
Тусгай жорын амталгаа
Олон жилийн туршлагаас гарган тогтоосон өөрийн тусгай жорын дагуу амталсан гахай, тахианы мах нь тогтмол амт, өндөр чанараар онцлогддог.
Хөргөлттэй тээвэрлэлт
Зориулалтын хөргөлттэй тээврийн хэрэгслээр бүтээгдэхүүнийг тээвэрлэж температурын нөхцөлийг алдагдуулалгүй цаг хугацааны дотор хүргэдэг.
Нитритгүй болон хугацаа уртасгагчгүй бүтээгдэхүүнүүд
Зайдас болон бүтээгдэхүүнүүд нитрит агуулалгүй технологиор үйлдвэрлэдэг тул хэрэглэгчийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.

Бидэнтэй холбогдох
Бүтээгдэхүүний захиалга, бөөний нийлүүлэлт, хамтын ажиллагааны санал болон бусад асуулгаар бидэнтэй холбоо барина уу. Ажлын 1–2 өдрийн дотор хариу өгнө.
Ажлын цаг
Холбоо барих мэдээлэл
Улаанбаатар, Сонгино хайрхан дүүрэг, 11-р хороо, АОС, 3-32 Б, Ачмаг Наран компаний байр



Биднийг дагаарай
Шинэ бүтээгдэхүүн ,компанийн мэдээ мэдээлэл болон сонирхолтой контентыг хамгийн түрүүнд авахыг хүсвэл манай сошиал хуудсыг дагаарай.
Шинэ бүтээгдэхүүн гарах үед хамгийн түрүүнд мэдэхийг хүсвэл дагаарай. Мэдээ, мэдээлэл болон тусгай үнийн саналыг мэдэхийг хүсвэл бидэнтэй яаралтай холбогдоно уу?.